Санамсаргүй чамайг харлаа , саналаа
Сэм сэмхэн харлаа , дурслаа
Сэтгэл өвдсөн , бороо орж байсансан
Бороон дуслуудтай хамт нулимс урссансан
Зүрх хүчтэй өвтгөсөн тэр өдөр
Бардам зангаа хэсэгхэн мартсан
Бархиран цурхиран ганцаар би уйлсан
Бусдын нүдэнд харин сэтгэлдээ би уйлсан
Биеэрээ чи өвдөж сэтгэлдээ хамтдаа өвдсөн бид хоёр
Бүгд ингээд л дуусчихлаа гэжүү гэж бурханд би гомдсон
Хорвоо дээр зөвхөн би ганцаар үлдсэн юм шиг
Хов хоосон харанхуй ертөнц намайг угтсан
Намрын улирал хоёронтоо өнгөрлөө
Навч цэцгэс хатан унахтай хамт хайр минь ч бас мөхлөө
Сэтгэлдээ өөр хэн нэгнийг тээгээгүй ч
Чамайг би мартсан байлаа...
Нэг л өдөр чамайг эргээд ирнэ гэж мэдээгүй
Намайг үүрд орхисон охин амьд гэдэгтэй эвлэрээгүй
Буцаад ирхэд чинь хүлээгээд авах чадал зүрхэнд минь алга
Бусдад итгэх итгэлийг минь нэг л мөсөн үгүй хийснээ харин чи мэдээгүй...
Хэн нэгний хайрыг хүлээж авахаас би айна
Хэн нэгнийг дахин хайрлахаасаа би айна
Хэн нэгнийг хайрлаагүй ч чамайг хайрлахаас би айна
Хэн нэгэнгүй хэр удах бол гэхээс ч бас л айна
